Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 oni 7-r sariin 3-r arav honogiin toim bichver
2020 оны 7-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2020-08-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 7-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор 23.3-25.0 градус дулаан, бусад нутгаар 14.7-21.0 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 36, Тооройд 35, Алтай, Бигэрт 34, бусад сумуудад 24-33 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогт, Есөнбулаг, Тонхил сумуудад 6, Жаргалан, Цээл, Чандмань, Бугатад 7, Баян-Уул, Дэлгэр, Халиун, Төгрөг, сумуудад 8, бусад нутгаар 10-14 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолойгоор 31-32 градус дулаан, бусад нутгаар 20-25 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 64, Бигэрт 62, Шаргад 60, Хөхморьт, Есөнбулаг, Халиун 56, бусад сумуудад 53-55 градус байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Есөнбулаг, Гуулин 4, Тонхил, Жаргалан, Чандмань, Эрдэнэ, Цогтод 2, Бугат, Цээл 6 градус дулаан байна.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарч хур тунадас орсон. Дулааны улиралын борооны бөөн үүлшилтэй дуу цахилгаан, нөөлөгтэй түр зуурын усархаг бороо ихтэй байсан. Даривт 52.3 мм, Баян-Уулд 38.0 мм, Хөхморьтод 36.3 мм, Төгрөгт 30.3 мм, Цогтод 18.2 мм, Цээл, Бугатад 18.0 мм, Шаргад 17.6 мм, Тонхилд 17.2 мм, Жаргаланд 16.7 мм, Есөнбулагт 11.4 мм, Дэлгэрт 10.6 мм, Тайшир 10.5 мм, Алтайд 10.4 мм, Баянтооройд 9.2 мм, Эрдэнэд 8.4 мм, Гуулин тосгонд 7.7 мм, Бигэрт 6.0 мм, Халиунд 3.8 мм, Чандманьд 2.3 мм хур тунадас орсон байна.
Нийт нутгаар салхи шуургатай, борооны өмнө салхи ширүүсч нөөлөг, шороон шуургатай ихтэй байсан. Салхины хамгийн их хурд Есөнбулаг, Тоорой, Шарга 24 м/с, Бугатад, Хөхморьтод 22 м/с, Төгрөг, Тонхилд 18 м/с, бусад сумуудад 7-16 м/с хүрч шороон шуургаар шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш хурдтай салхитай өдрийн тоо 1-11 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Говь-Алтай аймгийн нийт нутгаар ургамлын үе шат залаалалт, түрүүлэлт, бундуйжилт, цэцэглэлтийн үе шат жигдэрсэн, зарим нутгаар үрийн боловсролт үе шат явагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2020 оны 7 дугаар сарын 21-ний байдлаар нийт нутгийн 13.1 хувьд сайн буюу Хөхморьт сумын нийт нутаг, Баян-Уул, Шарга, Гуулин тосгоны зарим нутгаар, 58.9 хувьд дунд буюу Есөнбулаг, Алтай, Тонхил, Тоорой тосгон, Хөхморьт, Бигэр, Дарив, Цогт, Эрдэнэ, Төгрөг, сумдын нийт нутаг, Баян-Уул, Шарга, Цээл сумын зарим нутгаар, 28.0 хувьд буюу Дэлгэр, Жаргалан, Тайшир, Халиун, Чандмань сумуудын нийт нутаг, Цээл сумын зарим нутгаар ургамлын ургалт муу гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /